“БУМТАН” ХОНЖВОРТ СУГАЛААНЫ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Батлагдсан огноо: 2025 оны 11-р сарын 14-ний өдөр

Нэг. Ерөнхий нөхцөл

1.1  Бид BUMTAN aппликэйшн (“Апп” гэх)-д бүртгэлтэй Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалах зарчмыг баримталж, Таны цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

1.2 Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.3 Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:

1.3.1  “Хэрэглэгч” эсхүл “Та” гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Апп-ыг ашиглаж буй хувь хүнийг;

1.3.2  “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэж Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй компанийг;

1.3.3  “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;

1.3.4  “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа тэдгээрийн нийлбэрийг;

1.3.5  “Мэдээлэл ашиглах” гэж мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах, мэдээлэлтэй танилцахыг;

1.3.6  “Хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй болгох” гэж мэдээллийг тухайн хүнд хамааруулах боломжгүй болгох буюу хувь хүнийг шууд нэрлэн заах боломжгүй болгохыг.

 1.4 Хэрэглэгч Апп-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй. Та Нууцлалын бодлогод заасны дагуу өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг Бидэнд олгох эсэхийг бие даан шийдвэрлэнэ үү.

1.5  Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн хэсгийг дарж, идэвхжүүлснээр өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

1.6  Хэрэв Та “Нууцлалын бодлого”-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд Апп-г ашиглахгүй байхыг танд зөвлөж байна. Бидэнд татгалзаж буй нөхцөл, тайлбарыг цахимаар илгээж, саналаа шийдвэрлүүлэх эрхтэй.

1.7  Мэдээлэл хариуцагч Таны хандах эрхийг ашиглан Апп-д нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна. Хэрэглэгч нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй үүссэн аливаа хор, хохирлыг Бид хариуцахгүй болно.

1.8  Энэхүү “Нууцлалын бодлого”-оор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.

Хоёр. Бидний баримталдаг зарчим

 2.1  Бид Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэх бөгөөд хуульд заасан журам, Нууцлалын бодлогод зааснаас өөр байдлаар хувийн мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.

2.2  Хэрэглэгчийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг алдагдахгүйгээр хадгалж, хамгаална.

2.3  Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орох бүрд энэхүү “Нууцлалын бодлого”-д холбогдох өөрчлөлт, шинэчлэлтийг оруулна.

Гурав. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

3.1   Бид дараах зорилгоор Танаас олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

3.1.1   Бүртгэл үүсгэх, баталгаажуулах;

3.1.2  Хэрэглэгчийг таньж баталгаажуулах (KYC);

3.1.3  Сугалаа зохион байгуулах, сугалааны тохирлын мэдээлэл илгээх, сугалаанд оролцох, хонжвор олгох үйл ажиллагаанд;

3.1.4  Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах;

3.1.5  Апп-ны найдвартай хэвийн ажиллагааг хангах, систем хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх, мэдээлэл технологийн хөгжилтэй нийцүүлэн харилцаа холбооны шинэ хялбар шийдлийг бий болгох;

3.1.6  Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, энгийн, хялбар шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох;

3.1.7  Үйлчилгээг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор “Вивавосе” ХХК-ийн хамтрагч байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгчид, интеграци, хамтран ажиллах гэрээт байгууллагад хуваалцах;

3.1.8  Сугалаа худалдан авсан НӨАТ-ын баримт илгээх.

 3.2  Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хувийн мэдээллийг арилжих, худалдах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.

Дөрөв. Мэдээлэл хариуцагч, түүнтэй холбоо барих мэдээлэл

4.1  Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Вивавосе” ХХК байна.

4.2 Та Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар [email protected] цахим шуудан эсхүл бичгээр санал, хүсэлт, гомдлоо илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.

Тав. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт

5.1  “Нууцлалын бодлого”-ын 3.1-д заасан зорилгын хүрээнд Хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Ингэхдээ зарим төрлийн мэдээллийг нийтийн мэдээллийн нийтийн мэдээллийн дэд бүтцээс татна. Үүнд:

5.1.1  Бүртгэл үүсгэхэд хамаарах мэдээлэл: Овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар/регистрийн дугаар, хүйс, утасны дугаар, цахим хаяг, банкны дансны дугаар багтана.

5.1.2 Хэрэглэгчийг таньж баталгаажуулахад хамаарах мэдээлэл: Овог, нэр, регистрийн дугаар, нас, хүйс, фото зураг, мэйл хаяг, банкны дансны дугаар, оршин суугаа хаяг, хэрэглэгчийн оролцсон сугалааны мэдээлэл, хонжворын мэдээлэл, хэтэвчийн шилжүүлэг, гүйлгээний мэдээлэл, хэрэглэгчийн сүүлд Апп-д нэвтэрсэн огноо, Апп-д нэвтэрсэн төхөөрөмжийн загвар, веб хөтчийн төрөл, үйлдлийн систем, интернэт протокол (IP), домэйн нэр, утасны ID (UDID), гар утасны үйлдлийн системийн мэдээлэл багтана.

5.1.3 Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахад хамаарах мэдээлэл: Хэрэглэгчийн нэвтэрсэн, гарсан цаг, төхөөрөмжийн бүртгэл, хэрэглэгчийн идэвхтэй, идэвхгүй байх үеийн бүртгэл, шинэ төхөөрөмжөөс нэвтрэх давтамж, газар, зүйн байршил, Хэрэглэгчийн ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд, аудио бичлэг хамаарна.

5.1.4 Мэдээллийн системийг хөгжүүлэх, үйлчилгээний шинэ шийдлийг нэвтрүүлэх, хууль бус цахим хандалтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл. Хэрэглэгчийн оролцсон сугалааны тохирлын мэдээлэл, сугалаанд оролцсон тоо, давтамж, хугацаа, хэтэвчний мэдээлэл, цахим тодорхойлогчийн мэдээллүүд, cookie файлын тусламжтай олж авсан мэдээллүүд багтана.

5.1.5 Баримт илгээхэд хамаарах мэдээлэл. Цахим хаяг, төлбөрийн баримт, төлбөрийн түүх багтана.

 5.2 Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд “Нууцлалын бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг авна.

Зургаа. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа

6.1  Хэрэглэгч цахим зөвшөөрлийг олгосноор Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.

6.2 Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийг Апп-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг идэвхгүй болгох, хаах шийдвэр гарах хүртэл хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.

6.3 Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Бид өөрсдийн үйлчилгээг сайжруулах зорилгоор "Bumtan”-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.

6.4 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Мэдээлэл хариуцагч нь дор хаяж 12 (арван хоёр) сарын хугацаанд хадгалж, хадгалах хугацаа дууссан мэдээллийг устгана.

Долоо. Мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл

7.1  Монгол Улсын хуульд заасан тохиолдолд эрх бүхий бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.

7.2 Мэдээлэл хариуцагч нь 7.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй, түүний халдашгүй байдлыг хамгаална.

Найм. Мэдээллийг дамжуулах нөхцөл, мэдээллийн жагсаалт

8.1  Мэдээлэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон дараах тохиолдолд Нууцлалын бодлогын 5 дугаар бүлэгт жагсаан тодорхойлсон Таны хувийн мэдээллийг бусад этгээдэд дамжуулна. Үүнд:

8.1.1 Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамж гарсан;

8.1.2 Прокурорын тогтоол гарсан;

8.1.3 Хууль сахиулах байгууллагын шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн.

Ес.Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт

9.1  Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд өөрийн олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг цахим хэлбэрээр Мэдээлэл хариуцагчид илгээнэ.

9.2 Мэдээлэл хариуцагч нь зөвшөөрөл цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 (хорь) хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэж, Хэрэглэгчид хариу мэдэгдэнэ.

9.3 Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй ба Хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болно.

9.4 Кибер халдлага, эрх бүхий байгууллага, албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн имэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд дэх арга хэмжээ, заавар, анхааруулгыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Арав. Нууцлалын бодлогын нэмэлт, өөрчлөлт

10.1  Мэдээлэл хариуцагч Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр Апп-д нээлттэй байршуулах бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.

10.2 Нууцлалын бодлого, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсан өдрөөс эхлэн Хэрэглэгч дагаж мөрдөнө.