ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Нийтэлсэн огноо: 2026 оны 01-р сарын 21-ний өдөр
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1 Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр “Вивавосе” ХХК (“Компани”, эсхүл “Бид” гэх)-ийн хөгжүүлсэн “BUMTAN” аппликэйшн (“Апп” гэх)-д хэрэглэгчийг бүртгэх, Апп-г ашиглах, сугалаа худалдан авч хонжворт сугалаанд оролцох, хонжвор олгохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Та (“Хэрэглэгч”) Апп-д бүртгүүлснээр Үйлчилгээний нөхцөлийг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээх тул бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдвэрлэнэ үү.
1.3 Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, цахимаар хүлээн зөвшөөрөн хэрэглэгчийн бүртгэл үүсгэснээр Апп-г бүрэн ашиглах боломжтой болно.
1.4 Компани Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд заасан “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрлийн хүрээнд Bumtan хонжворт сугалааг хэрэглэгчид санал болгон, үйл ажиллагаа эрхэлж байгаа болно.
1.5 Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, баталгаажуулах
2.1 Хэрэглэгч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллагад өөрийн нэр дээр данс эзэмшдэг Монгол Улсын иргэн байна.
2.2 Хэрэглэгч нь Апп-д өөрийн утасны дугаар, нэг удаагийн нууц үгийг оруулснаар бүртгэл хийгдэж, Апп-д нэвтэрнэ. Хэрэглэгч өөрийн холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг болон өөрийн нэр дээрх Монгол Улс дахь банкны дансны дугаарыг кирилл үсгээр бүртгүүлэх ба хэрэглэгчийг ДАН системээр танин баталгаажуулна.
2.3 Хэрэглэгч Апп-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг ДАН системээс татахыг Компанид зөвшөөрч байгаа болно.
2.4 Хэрэглэгч 2.1-д заасан шаардлагыг хангасан бөгөөд 2.2 болон “Нууцлалын бодлого”-д заасан хэрэглэгчийг танихтай холбоотой мэдээллийг бүрэн, үнэн зөв гаргаж өгснөөр хэрэглэгчийн бүртгэл баталгаажна.
2.5 Хэрэглэгчийн бүртгэл баталгаажсанаар хонжворт сугалаанд оролцох эрхтэй болно. Хэрэглэгч ДАН холболт болон өөрийн банкны дансаа холбосноор Хэтэвчнээсээ мөнгө татах боломжтой болно.
Хэрэглэгчийн бүртгэлтэй холбоотой эрх, үүрэг
2.6 Хэрэглэгч өөрийн болон гуравдагч этгээдийн нэрээр давхар бүртгэл үүсгэхгүй бөгөөд бүртгэл үүсгэсэн утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд Апп дах өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчилж, шинэчлэх үүрэгтэй.
2.7 Хэрэглэгч Апп-д нэвтрэх нэр, нэг удаагийн нууц үг, утасны дугаар, пин кодыг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирол, зардлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
2.8 Хэрэглэгчийн бүртгэл үүсгэхэд таны оруулсан мэдээлэл үнэн зөв байх ёстой бөгөөд Компани хэрэглэгчийн бүртгэл худал, зөрүүтэй гэж үзсэн тохиолдолд таны хэтэвчийн хөдөлгөөнийг зогсоох, хонжворыг олгохгүй байх эрхтэй.
2.9 Таны мэдээллийг ашиглан бүртгэл үүсгэсэн эсхүл Таны хэрэглэгчийн бүртгэлийг өөр этгээд ашигласантай холбоотой зөрчлийн талаар өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч, энэ талаар Компанид яаралтай мэдэгдэх үүрэгтэй. Хэрэглэгч нь Апп-ийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг Компанид ирүүлэх эрхтэй.
СУГАЛААНД ОРОЛЦОХ ЭРХ ҮҮСЭХ, СУГАЛААНЫ ДҮРЭМ
3.1 Хэрэглэгч Апп-д хэрэглэгчийн бүртгэлийг баталгаажуулсны дараа сугалаа худалдан авч оролцох боломжтой.
3.2 Хэрэглэгч хонжворт сугалааг тохирол явагдахаас өмнө урьдчилан худалдан авснаар сугалаанд оролцоно.
3.3 Үйлчилгээний нөхцөл нь Апп-д зохион байгуулагдах бүх сугалаанд нэгэн адил үйлчилнэ.
3.4 Апп-аар хонжворын тохиролтой сугалааг зохион байгуулна. Хонжворын тохиролтой сугалаа:
3.5 Та Апп дээр зарлагдсан сугалаанаас сонгон оролцох боломжтой бөгөөд Сугалаа бүр Компанийн баталсан дүрмээр явагдана. Сугалааны дүрэм, Азтан шалгаруулах тохирлын үйл ажиллагаа нь бүх хэрэглэгчдэд нээлттэй явагдана.
3.6 Хэрэглэгч дараахыг ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хонжворт сугалаанд оролцож байгаа болно. Үүнд:
3.7 Сугалаа зохион байгуулах, түүний дүрэм:
СУГАЛААНЫ ХОНЖВОР ОЛГОХ НӨХЦӨЛ
4.1 Сугалааны хонжвор нь бэлэн мөнгө, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө гэсэн төрөлтэй байна. Хонжворын хэлбэрийг сугалааны тасалбар худалдан авах үед эсхүл тохирол явагдах үед хэрэглэгчид харуулна.
4.2 Мөнгөөр олгогдох хонжворыг сугалааны дүрэмд өөрөөр заагаагүй бол хожсон, тохирол болсон өдөрт нь Ялагчийн Апп дээрх хэтэвчинд шилжүүлнэ. Ийнхүү шилжүүлэхдээ хонжвороос Монгол Улсын хуульд заасны дагуу холбогдох татварыг суутгасан дүнгээр шилжүүлнэ. Компани сугалааны дүрэмд тусгайлан заасан бол 100,000 төгрөг хүртэлх хонжворын татварыг Ялагчийн өмнөөс Компани дааж болно.
4.3 Эд хөрөнгөөр олгох хонжворыг сугалааны дүрэмд өөрөөр заагаагүй бол тохирол болсон өдрөөс хойш Ялагч өөрийн биеэр Компанийн байранд хүрэлцэн ирснээр гардан авна. Ялагч өөрөө татвар төлсөн баримтаа авчран эд хөрөнгийн хүлээн авах эсхүл татвар суутгасан дүнгээр мөнгөөр хонжворыг олгоно.
4.4 Хэрэглэгч хонжворыг QPay-ээр дамжуулан эсхүл өөрийн нэр дээрх бүртгэлтэй данс руу шилжүүлэг хийн авах, ашиглах боломжтой ба энэ тохиолдолд ДАН-р баталгаажуулж, банкны дансаа холбосон байна.
4.5 Компани урт хугацаанд буюу олон удаагийн давтамжаар олгох хонжворыг Ялагчтай гэрээ байгуулах ба гэрээний нөхцөлөөр хонжворыг олгоно. Мөн 2,000,000 ба түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий нэг удаагийн хонжвор олгохдоо гэрээ байгуулж болно.
4.6 Хэрэглэгчийн Апп дээр хийсэн идэвхтэй үйлдлээр урамшууллын оноо цуглуулах боломжтой бөгөөд сугалааны тасалбарын нэгжийн үнэ 1000 ба төгрөгөөс дээш худалдан авалт тутмын 5% хүртэл оноог Хэрэглэгчид олгоно. Хэрэглэгч өөрийн цуглуулсан урамшууллын оноог Апп дээрээс 10,000 ба түүнээс дээш үнэтэй сугалаа худалдан авах эсвэл Компаниас байршуулсан хайрцгийг нээхэд зарцуулна.
4.7 Хонжворыг олгохдоо Компани Хэрэглэгчийн мэдээллийг шалгах, нягтлах эрхтэй бөгөөд Хэрэглэгчийн мэдээлэл дутуу, зөрүүтэй, хэрэглэгч Компанийн Сугалааны хонжворыг олгох үед тасалбар шалгах, магадлах дүрэмд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хонжвор олгох хугацааг хойшлуулах, татгалзах эрхтэй.
4.8 Хэрэглэгч хожсон хонжвороо бусдад шилжүүлэх, өөр төрлийн хонжвороор солих боломжгүй.
4.9 Ялагчийн хонжворыг нэг жилийн хугацаанд хадгалах бөгөөд энэ хугацаанд Хэрэглэгч хонжвороо аваагүй тохиолдолд Тодорсон ялагч шаардаж аваагүй хонжворыг хадгалах, зарцуулах журамд заасны дагуу зарцуулна.
4.10 Хэрэглэгч хэтэвчээ ашиглаагүй 12 (арван хоёр) сар болсон тохиолдолд хэтэвчинд мөнгө байгаа тохиолдолд мөнгийг таны бүртгэлтэй данс руу шилжүүлэн, таны бүртгэлийг устгана. Хэрэв хонжвор буцаагдахгүй нөхцөлтэй бол Компани өөрийн журмын дагуу зарцуулах эрхтэй.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1 Хэрэглэгч Апп-г Үйлчилгээний нөхцөлд заасан журам, нөхцөлийн дагуу ашиглах үүрэгтэй бөгөөд Апп-г Үйлчилгээний нөхцөлийн 6-д заасан нөхцөлөөр ашиглахгүй байх үүрэгтэй.
5.2 Апп-д үнэн зөв мэдээлэл оруулах ба Компани болон бусад Хэрэглэгчид худал, төөрөгдүүлсэн, дутуу, буруу мэдээлэл өгөхгүй байх үүрэгтэй.
5.3 Апп-д нэгээс дээш бүртгэл нээхгүй, гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс бүртгэл үүсгэн ашиглахгүй байх үүрэгтэй.
5.4 Апп-аас бусад сувгаар сугалааны үнэ төлбөрийг төлөхгүй, хонжворыг хүлээн авахгүй, ийм зорилгоор бусад этгээдтэй төлбөр тооцоо хийхгүй байх үүрэгтэй.
5.5 Компанийн сугалааны дүрмээр хонжворыг олгох үед гэрээ байгуулах шаардлагатай гэж үзвэл гэрээг баталгаажуулах үүрэгтэй.
5.6 Апп-д аливаа доголдол, саатал гарсан даруйд Компанид мэдэгдэх үүрэгтэй.
5.7 Апп-г сайжруулахтай холбоотой санал, хүсэлтээ Компанид гаргах эрхтэй.
5.8 Өөрийн бүртгэлийг Компанид хандан устгуулах эрхтэй.
5.9 Өөрийн хэрэглэгчийн бүртгэлийн аюулгүй байдлыг хангах (нэвтрэх нэр, нэг удаагийн нууц үг, утасны дугаар, пин кодыг нууцлах, ашиглаж дуусах бүрдээ апп-аас гарах г.м) үүрэгтэй.
5.10 Бүртгүүлэхэд өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон, шинэчлэгдсэн тохиолдолд Апп-ын профайл хэсэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхтэй.
5.11 Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах ба үүнтэй холбоотой үүсэн гарах аливаа үүрэг, хариуцлага, хохирлыг Хэрэглэгч бүрэн хариуцна.
5.12 1,000,000 ба түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий нэг удаагийн мөнгө таталт хийх бол ажлын өдөр 24 цагийн дотор, амралтын өдөр 72 цагийн дотор Хэрэглэгчийн хэтэвчээс Хэрэглэгчийн Апп-д холбосон банкны данс руу татаж авах боломжтой болно.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ, КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ
6.1 Хэрэглэгчид дараах үйлдлийг хориглох бөгөөд дараах үйлдлийг гүйцэтгэсэн эсхүл гүйцэтгэхийг оролдсон нөхцөлд Компани Таны Апп-ны хэрэглээг тодорхой хугацаагаар хязгаарлах эсхүл зогсоож, Хэрэглэгчийн бүртгэлийг хаах хүртэл арга хэмжээг авна. Үүнд:
6.2 Компани Хэрэглэгчийг мөнгө угаах болон залилах шинжтэй үйлдэлд сэжиглэсэн тохиолдолд энэ нь 6.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болно.
6.3 Хэрэглэгч 6.1-д заасан хориглолтыг зөрчсөний улмаас үүссэн аливаа төлбөр, нэхэмжлэл, зардал, хохирлыг төлж, барагдуулах үүрэгтэй.
6.4 Сугалааны онцлог, шагналын сангаас хамааруулан тохирлын үеэр хөндлөнгийн аудитыг заавал оролцуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй.
6.5 Компани өөрсдийн хэвлэн нийтлээгүй (бусад этгээд Компанийн нэр, лого, зураг зэргийг ашигласан г.м) контентын үнэн зөвийг баталгаажуулахгүй, хариуцлага хүлээхгүй болно.
6.6 Компани Апп-ыг өдрийн аль ч цагт ашиглах боломжтойгоор хөгжүүлэх хэдий ч Апп-д засвар, шинэчлэл хийх, харилцаа холбоо, төлбөр тооцооны хэрэгслийн холболтод доголдол үүссэн тохиолдолд тэдгээрийг цаг тухай бүр засварлаж ажиллана.
6.7 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг бусад этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээх хэдий ч хууль, тогтоомж болон “Нууцын бодлого”-д заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллага болон хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулахтай холбоотой гуравдагч этгээдэд дамжуулж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
7.1 Апп-д бүртгэл үүсгэх, Апп-г хэрэглэх явцад Хэрэглэгч болон түүний хандалтын талаарх тодорхой мэдээлэл, бичиг баримтууд болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг Компани “Нууцлалын бодлого”-ын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
7.2 Компани нь сугалааны тохирол, хонжвор, Хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг бүртгэгдсэнээс хойш дор хаяж 12 (арван хоёр) сар хүртэл хугацаанд хадгална.
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ
8.1 Апп-ны загвар, үндсэн бүтэц, дизайн, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэл, сугалааны хэлбэр, сугалааны дүрэм, санал болгож буй үйлчилгээ, Апп дээрх бүхий л контент, агуулга, лого, бичвэр, дүрс, материалын барааны тэмдэг, зохиогчийн эрх, оюуны өмч, тэдгээрийг ашиглах онцгой эрх нь Компани эсхүл тухайн оюуны өмчийн эрх эзэмшигчид хадгалагдана.
8.2 Хэрэглэгч Компанитай өрсөлдөх үйл ажиллагаа явуулах зорилгоор Апп болон түүнд хамаарах аливаа хэсгийг хуулбарлах, худалдах, өөрчлөн ашиглах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.
8.3 Компанийн оюуны өмчид хамаарах заалтыг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна.
БУСАД
9.1 Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Хэрэглэгч нь танилцах үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж Апп-д нээлттэй байршуулна.
9.2 Үйлчилгээний нөхцөл, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Апп-д байршуулсан өдрөөс эхлэн Хэрэглэгч дагаж мөрдөнө. Хонжворыг олгохдоо хонжвор олгох өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үйлчилгээний нөхцөлийн дагуу олгоно.
9.3 Та Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо дараах сувгаар холбогдон шийдвэрлүүлж болно. Үүнд: